"Хүүхэд Хамгаалал" ерөнхий арга хэмжээ нь насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос хамгаалах, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой. Үүний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, сурагчдын онцлогт тохируулан бага, дунд, ахлах ангийн сурагчдад тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулах, сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг зөрлийн талаар сурагчдаас санал хүсэлт мэдээлэл авах хайрцаг байршуулжээ. Улмаар хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хандах утасны дугаар бүхий мэдээлэл байршуулах, өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчидтай уулзан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн орчинд “School police” эцэг эхчүүдийн эргүүлийг ажиллуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүүхдүүдийг явган хүний гарцаар гарах зөв дадал эзэмшүүлэх дадлага сургалтыг зохион байгуулжээ.