Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа байгууллагын эрх бүхий албан хаагчдад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаар сургалт хийжээ.
Сургалтад тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтэс, Мэргэжлийн хяналт, Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан байна. Улмаар зөрчил шалган шийдвэрлэхэд гарч буй алдаа, дутагдал, анхаарах асуудлыг тодорхой төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэсэн жишээн дээр үндэслэн тайлбарлах байдлаар сургалтыг явуулсан байна.