Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан боловсруулж, Улсын Их Хуралд илтгэл хүргүүлдэг.
Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал (хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн харилцаанд гарч буй дарамт хүчирхийллийн асуудал) сэдвээр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд оруулахаар ажиллаж байна.
Комиссоос энэ хүрээнд дээрх асуудлыг хариуцан ажилладаг эрх бүхий албан тушаалтан, экспертүүдтэй харилцан мэдээлэл солилцох, тэдний саналыг тусгах зорилгоор зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг Комиссын гишүүн Д.Сүнжид удирдан явуулсан. Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-ны танилцуулгыг судлаач, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Уранцэцэг, ““Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдал” хуульч, судлаач Н.Баасанжав, Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны танилцуулгыг “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал”, “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, ажил эрхлэлтийн нөхцөлийн жагсаалт” сэдвээр судлаач Б.Нямжав нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.