Албанид өнгөрсөн оны наймдугаар сард Афганистаны 2400 орчим иргэн очжээ. Тэд талибуудын мөрдлөг, хавчлагаас зайлсхийн Адриатын тэнгисийн тус улсыг зорьсон юм. Одоогийн байдлаар тэднээс 300 нь виз авч, хэдийн Америк, эсвэл Канадад очсон байна. Үлдсэн бүх хүнд виз олгоно гэсэн баталгааг АНУ өгөөгүй гэнэ. “Талибан” хөдөлгөөн Афганистаны төрийн эрхэнд гарсны дараа америкчуудын нүүлгэн шилжүүлсэн дүрвэгсдэд орогнох эрх олгох тухай АНУ-ын Засгийн газрын уриалгыг хүлээн авсан улсын нэг нь Албани. Мөн Косово, Умард Македон, Канад уг уриалгад нэгджээ. Эдгээр улсад аж төрөх нь хөрш Энэтхэг, Пакистанд байхаас хавьгүй илүү байдаг тухай дүрвэгч Наметулле Таухиди ярив. Тэрбээр эх орондоо үлдсэн гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогддог бөгөөд тэднийхээ аюулгүй байдалд санаа зовдог гэнэ. Албани дахь афганчуудад АНУ-ын ашгийн бус 12 байгууллага тусалдаг агаад тэдгээрийн зарим нь Афганистан дахь ажил олгогч нь байсан аж.