Австрали ирээдүйд экспортоо нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд таван жилийн хугацаанд 150 сая мод тарина гэж тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон “Tas¬mania talks” радиостанцад ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Шинэ ой бий болгоход 86 сая австрали доллар (61.8 сая ам.доллар) хуваарилах гэнэ.
Энэ нь тус салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд байгаагүй хамгийн том хөрөнгө оруулалт болох бөгөөд ойрын хэдэн арван жилд модны экспортын хэмжээг нэмэгдүүлж, эрэлт нь 2050 он гэхэд дөрөв дахин өсөхийг тэрбээр онцолжээ. Үүний сацуу Австралийн Хөдөө аж ахуйн сайд Дэвид Литлпроудын мэдэгдсэнээр Засгийн газрын эл хөрөнгө оруулалт нь орон нутаг болон тус улсын алслагдсан бүс нутагт ажлын шинэ байр бий болгоход тустай юм.
Австралид мод, модон бүтээгдэхүүний экспортын жилийн хэмжээ 2019-2020 онд гарсан томоохон ойн түймрийн улмаас өнгөрсөн жил 18 хувиар буурч, тус улсын эдийн засагт ердөө 2.7 тэрбум австрали долларын (1.9 тэрбум ам.доллар) орлого оруулжээ. Модны гол импортлогч нь Хятад, Шинэ Зеланд, Япон. Австралийн экспортын нэг хүрэхгүй хувийг энэ салбар эзэлдэг байна