Тайландын хэд хэдэн бүс нутагт агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давжээ. Үүнийг “World’s air pollution” (“Дэлхийн агаарын бохирдол”) агаарын чанарын мониторингийн мэдээ нотолж байна. Тус улсын таван дүүргийн агаарын чанарын индекс нил ягаан (маш муу) түвшинд хүрч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд хүрэв. Хүүхэд, түүнчлэн багтраа зэрэг амьсгалын замын өвчтэй хүмүүст гадаа гарахгүй байхыг зөвлөжээ. Энэ вант улсын бусад 135 бүс нутагт агаарын чанарын индекс улаан түвшинд (муу) байна. Тайланд дэлхийн агаарын чанар хамгийн муу орнуудын жагсаалтын зургадугаарт жагсаж буй. Энэтхэг, Бангладеш, Пакистан, Монгол, Киргизстан уг жагсаалтын эхний тавд бичигджээ. Үүний сацуу Тайландын эрдэмтдийн зөвлөл нийслэл Бангкокийн нэрийг Крунг-Теп-Маха-Накхон хэмээн өөрчилсөн байна. Гэхдээ энэ хоёр нэрийг хоёуланг нь ашиглаж болох гэнэ. Тус улсын нийслэлийг тай хэлээр Крунг-Тхеп-Маха-Накхон хэмээн нэрлэсээр иржээ. Гэхдээ энэ нь товчилсон хэлбэр. Бүтэн нь 40 гаруй үсгээс бүтдэг, дэлхийн хамгийн урт нэрэнд тооцогддог