Дэлхийн гол, мөрөн төрөл бүрийн эм болон энэ төрлийн бусад бүтээгдэхүүнээр маш их бохирдсон бөгөөд эдгээр нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж байгааг Британийн эрдэмтдийн хийсэн томоохон судалгааны үр дүн харуулав. Йоркийн их сургуулиас зохион байгуулсан судалгааны явцад эрдэмтэд дэлхийн гол, мөрнөөс парацетамол, эпилепси, чихрийн шижингийн эм, түүнчлэн никотин, кофеины ул мөр илрүүлжээ. Пакистан, Боливи, Этиоп зэрэг улсын гол, мөрөн хамгийн их, Исланд, Норвег, Амазоны сав газрынх хамгийн бага бохирдсон гэнэ. “Proceedings of the national academy of sciences” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дэлхийн 100 орны 258 гол, мөрөн, мянга гаруй түүврийн талбайг хамруулсан нь хамгийн том судалгаануудын нэг болжээ. Ургамал, амьтанд аюултай эмийн идэвхтэй бодисууд судалгаанд хамруулсан гол, мөрний дөрөвний нэгээс илүү хувьд илэрсэн байна. Иргэдийн антибиотик хэрэглэх журмыг чангатгаж, тунг нь багасгах хэрэгтэй гэж эрдэмтэнд мэдэгджээ.