АНУ-ын Нью-Йоркийн эмч нар ХДХВ-ийн халдвартай эмэгтэйг үүдэл эс шилжүүлэн суулгаж, хүйн цус сэлбэх замаар эдгээсэн тухай “Wall street jour¬nal” сонинд бичжээ. Энэ нь дэлхийн анагаах ухаан энэ өвчнийг ялсан дөрөв дэх тохиолдол болж байна. Уг өвчний халдвартай гэж оношлогдсоноос хойш дөрвөн жилийн дараа цусны хорт хавдар туссан дунд эргэм насны өвчтөн эмэгтэй 2020 оны аравдугаар сараас хойш ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгээгүй бөгөөд биеэс нь халдварын шинж тэмдэг илрээгүй гэнэ. Эмч нар эмчилгээний зорилгоор түүнд хамаатнаас нь вирус үржихээс сэргийлдэг, гений ховор мутац бүхий үүдэл эс шилжүүлэн суулгаж, мөн нярайд хүйн цус сэлбэсэн аж.
“Wall street journal” сонинд тэмдэглэснээс үзвэл ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн анхны хүн нь 2007 онд Берлинд суралцаж байсан, АНУ-ын харьяат Тимоти Рэй Браун юм. Тэрбээр 2020 онд хорт хавдраар нас баржээ. Үүний дараа эмч нар Лондон, Дюссельдорфын ХДХВ-ийн халдвар авсан өвчтөнүүдийг эдгээсэн. Судлаачид мөн хоёр эмэгтэй дархлааны системийнхээ ачаар ХДХВ-ийн халдварыг эмгүйгээр даван туулж чадсаныг тогтоосон билээ