Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотойгоор “Өөрөөр төлүүлье” хэлэлцүүлэг өнөөдөр “Туушин” зочид буудал болж буй. Уг нь энэ асуудал олон жилийн өмнөөс яригдаж ирсэн боловч чанаргүй зээлдэгч нарын гар хөл болсон хүмүүс тус банканд ажиллаж байна. Мөн хууль хяналтын байгууллагынхан асуудлыг албаар удаашруулж байгаа талаар "Алтан дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ “Л.Энх-Амгалан гишүүний ажлын дүгнэлтэд дурдлаа. Бондын мөнгө Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк гэдэг хоёрхон банканд байршсан байна. Худалдаа хөгжлийн банк бол “Сахал” Д.Эрдэнэбилэгийн банк. Энэ хүн Хөгжлийн банкнаас 500 гаруй тэрбум төгрөг авчихсан байна. Ийм илт хулгай дээрмийг хууль хяналтын байгууллагууд шалгаагүй байна. Хөгжлийн банкны эх үүсвэр дандаа гадаад. Олгохдоо төгрөгөөр олгосон. Иен, ам.долларт нь буцаан хөрвүүлж, зээл авсан хүмүүсээр төлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ханшийн зөрүүг иргэд төлөх болох гээд байна. Ханшийн асуудлыг Монголбанк хариуцдаг болмоор байна. Гэхдээ Монгол банк бол шуудхан хэлэхэд Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны охин компаны үүрэг гүйцэтгэдэг. Тэнд бүх төлөөлөлүүд нь суудаг. Энэ бол үнэн. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийг энэ хоёр банк л хариуцаж байна. Хөгжлийн банкнаас нэмээд мөнгө авчихсан байгаа Хаанбанк 225 тэрбум төгрөгийг авчихсан байсан. Энэ банкууд Монгол Улсын эдийн засгийг жинхэнэ дампууруулж байна. Бүх гадны бондуудаар тоглодог. Энд ямар шийдэл гаргах ёстой юм бэ. Энэ их нийтийн баялаг нийтийн мөнгийг валютээр авч байгаа мөнгийг төгрөг рүү хөрвүүлж хэрэглээд, энийгээ нөгөө ар өврийн хаалгагүй, энгийн жирийн ЖДҮ-гээр хөдөлмөрлөж байгаа аж ахуй нэгжүүдэд асар өндөр хүүтэй богино хугацаатай, хатуу нөхцөлтэйгөөр, эргээд авдаг хатуу механизмтайгаар зээлдүүлдэг. Гэтэл хууль хяналтынхан гараа хумиад сууж байх гэж дээ” гэв.