Лас Вегас дахь Цезарийн ордонд өнөөдөр "Адельтай хамт өнгөрүүлсэн амралтын өдрүүд" нэртэй тоглолт болох байжээ. Гэтэл тоглолт зохион байгуулж буй багийнхны тал хувь нь коронавирусийн халдвар авсан тул тоглолтыг цуцалж буйгаа шүтэн бишрэгчдэдээ мэдэгдсэн байна.
Тэрбээр өчигдөр орой нийтлэсэн видеогоороо дамжуулан "Намайг уучлаарай, Бид асуудлуудыг шийдвэрлэхийг хичээсэн ч чадсангүй. Тоглолтын өдрийг дахин төлөвлөх болно. Надад маш хэцүү байна. Эцэст нь та бүхэн намайг уучлаарай. Би тоглолтоо та бүхэнд толилуулах сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн нулимс дуслуулан фэнүүдээсээ уучлал гуйжээ.