Украины бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн хэлээр гардаг болов. Өчигдрөөс Украин хэлийг төрийн хэл болгох тухай хуулийн 25 дугаар заалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд сонин, сэтгүүлүүд захиалгынхаа 50-иас доошгүй хувийг украин хэлээр гаргах үүрэг хүлээжээ. Мэдээллийг гадаад хэлээр уншигчдад түгээхдээ украин хэлээр ижил хувь гарах тохиолдолд л зөвшөөрөл өгч буй аж. Мөн борлуулалтын цэг бүрт төрийн хэлээрх хэвлэлийн эзлэх хувь 50- иас доошгүй байх шаардлага тавьж байна.
Үүнд уугуул иргэдэд зориулсан хэвлэл хамаарахгүй аж. Шинэ журмыг зөрчвөл эхлээд 300 ам.доллароор торгох бөгөөд давтвал торгуулийн хэмжээ нэмэгдэх гэнэ.