Захар Прилепиний “Нүгэл” роман Оросын сүүлийн 10 жилийн шилдэг бүтээлээр шалгарч, Оросын утга зохиолын дээд шагнал “Супер нацбест”- ийн эзэн боллоо. Москвад өчигдөр болсон “Үндэсний бестселлер” арга хэмжээний үеэр түүнд өргөмжлөл, 100.000 доллар гардуулсан байна. “Би гурван хүүхэдтэй. Удахгүй долдугаар сард бүл нэмнэ. Энэ мөнгө цагаа олсон хөрөнгө оруулалт боллоо” хэмээн тэрбээр тун бэлгэшээжээ.
Э.Хана