ЮКОС-ын тэргүүн асан Михаил Ходорковский, Платон Лебедев нарт холбогдох хэргийг Москва хотын шүүх хэлэлцэв. Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар буруутгагдсан М.Ходорковский, П.Лебедев нарт оноосон 14 жилийн хорих ялыг 13 болгон хөнгөрүүлжээ. Ингэснээр тэд 2016 онд шоронгоос суллагдах болж байна.
Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийн талаар Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кэтрин Эштон “Москвагийн шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байна. Ганцхан жилээр ялыг хөнгөрүүлнэ гэдэг хачирхалтай хэрэг” гэж мэдэгджээ.