Их Британийн “The Sunday Times” сонин “ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн нь Кремльд шинэ уур амьсгалыг бий болгов” хэмээн мэдээлжээ. Орост ч, хилийн чанадад ч Д.Медведевийг удахгүй тоглолтоос гарах улстөрч хэмээн дүгнэж буйг тус сонин онцлов. Үүний зэрэгцээ Д.Медведев хоёр дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байгаа төдийгүй Оросын шүүх тогтолцоонд шинэчлэл хийхийг хүсэж буй аж.
В.ПУТИН ХИЙДГЭЭ ХИЙСЭН...
“В.Путин, Д.Медведев хоё- рын ашиг сонирхол огтлолцож, хамтрагчдын харилцаанд цав сууж эхэллээ” гэсэн мессеж Кремлиэс хөврөх болов. Энэ хоёр улстөрчийн хэн нь дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох бол гэсэн асуудал хойд хөршийн нийгэм, хэвлэлийнхний анхаарлын төвд энэ жилээс л орсон юм биш. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2008 оны тавдугаар сард В.Путин Ерөнхийлөгчийн сэнтийг орхихын өмнө Оросын ард түмэн түүнийг гурав дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгох сонирхол байсан. Төр барьсан найман жилийн хугацаанд тэрбээр Оросын ашиг сонирхлыг дэлхий дахинд илэрхийлж, эдийн засаг, нийгэмд дорвитой өөрчлөлт хийж чадсан учраас тэр.
Нөгөө талаас “Норд-Ост”-ын эмгэнэл, Бесланы халдлага, “Курск” шумбагч онгоцны сүйрэл гээд түүний рейтингт нө лөөлөх олон үйл явдал болсон уу, болсон. Гэхдээ 2007 оны байдлаар гадаадын томоохон компаниуд ОХУ-д 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, тус улсын ДНБ-ий хэмжээ Б.Ельциний төр барьж байсан үеийнхээс даруй хоёр дахин ихэссэн нь 140 сая хүн амтай энэ улсын хувьд дээд амжилт байлаа. Мафиудад атгуулсан, авлигад идэгдсэн, иргэд нь ядуурсан энэ ор ныг өдий зэрэгт хүрэхэд В.Путиний “ха туу гар” өөрийн үүргээ гүйцэтгэсэн, үүнтэй хэн ч маргахгүй. 2008 онд оросууд В.Путинийг засгийн эрхэнд үлдээх сонирхолтой байсан нь үүнтэй холбоотой. Гэтэл “шинэ хүн” гарч ирсэн.
Д.МЕДВЕДЕВИЙН “ЭРИН” ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ
Кремльд Нэгдсэн Орос намын нөлөө их байгааг харуулсан сонгуулиар Д.Медведев Төрийн тэргүүн болов. Харин В.Путиний төр барьж байсан үеийнхээс улс орон өөрчлөгдсөн байлаа. Сөрөг хүчний намууд В.Путин, “Нэгдсэн Орос”- ыг шүүмжилж, Засгийн газрыг огцруулах жагсаалын марафон эхэлж байв. Тэр үед Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад байсан В.Путин “Д.Медведевтэй би хамтарч ажиллана” гэж мэдэгдсэн. Ингэж хэлсэн хэлээгүй, улс төрийн бүх механизмд В.Путин оролцож, харин Д.Медведев “утсан хүүхэлдэйн” үүрэг гүйцэтгэж байгаа гэх ойлголт аль хэдийнэ бий болчихсон байсан юм. 2012 оны гуравдугаар сарын 11-нд товлогдсон сонгууль ойртох тусам (10-хан сар үлдэж шүү дээ) Д.Медведевийн Ерөнхийлөгч хэвээр үлдэх “амбийц” даамжрав.
“Владимир Владимирович бид хоёр зүгээр нэг хамтрагчид биш, бидний харилцаа, нөхөрлөл 20 гаруй жил үргэлжилж байна. Энэ хугацаанд санал нийлэх зүйл олон байсан, бас маргах байлаа. Гэхдээ бүх зүйл дээр санал нэгдэнэ гэдэг боломжгүй, боломжтой байлаа ч уйтгартай. Зарим өрсөлдөөн харилцааг сүйтгэж, мухар далд оруулдаг. Зарим тохиолдолд өрсөл дөөн шийдвэр гаргахад тусална” гэж тэрбээр хэлсэн билээ. Түүнчлэн “Улстөрч бүр өөрийн халааг авах хүний талаар бодох ёстой, эрх мэдлийн араас үхэн хатан хөөцөлдөж буй тэр хүн хамгийн аюултай” хэмээсэн. Хэн нэгэнд хандаж хэлэв үү... Тэрбээр БНХАУ-д айлчилж байх үедээ CCTV-д өгсөн ярилцлагадаа ирэх сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн аж.
Х НОЁНТОН БУЮУ ГУРАВДАГЧ ХҮН БАЙХГҮЙ
Одоогийн байдлаар Өөр Орос намаас Эдуард Лимонов, Яблоко намын гишүүн Григорий Явлинский, Шударга Орос намын тэргүүн Сергей Миронов, Либерал-ардчилсан намын лидер Владимир Жириновский, Коммунист намын Төв хорооны дарга Геннадий Зюганов нар ирэх сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байна. Дээрээс нь Нэгдсэн Орос намаас В.Путин, Д.Медведев хоёр нэрээ дэвшүүлж магадгүй нь. Олон нийтийн дунд судалгаа явуулдаг “Левада” төвийн мэдээлснээр хүн амын 31 хувь нь В.Путинийг дэмжиж байгаа бол Ерөнхийлөгч 21 хувийн рейтингтэй байна. Мөн “SuperJob” компани ч иймэрхүү үзүүлэлт гаргажээ.
Өнгөрсөн онд ОХУ-д гарсан түймрийн дараа Д.Мед ведев “Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд манай намаас гуравдагч хүн нэр дэвшихийг үгүйсгэхгүй” гэв. Х ноёнтон гэж байхгүй, энэ бол зөвхөн хэвлэлийнхэнд шидсэн өгөөш гэж ажиглагчид үзэж байгаа бөгөөд түүгээр барахгүй дээр дурдсан нэр дэвшигчдээс ч Төрийн тэргүүн болох хүн байхгүй, “тоглолт” В.Путин, Д.Медведев хоёрын хооронд болно гэж үзэж буй хүн олон байна.
ШУУРГА УУ
Гурван жилийн өмнө Ерөн хийл өгчийн суудлаас өөрөө татгалзсан В.Путин, “утсан хүүхэлдэй” байхаас залхаж, өөрийнхөө амбийцыг нуухаа больсон Д.Медведев хоёрын өрсөлдөөн Кремлийн цаг агаарыг өөрчилж, шуурга дэгдээж болзошгүй нь. 2000 оноос хойш Төрийн дум, Засгийн газрыг эзэгнэж буй нэгдсэн оросууд хэнийг нь дэмжих вэ? Өрсөлдөөн 20 жил үргэлжилсэн нө- хөрлөлийг үгүй хийж, намын дотор хагарал гаргах уу? Эсвэл тэдний аль нэг нь буулт хийх үү? Энэ бүхэн ард түмэнд гэхээс илүү сөрөг хүчнийхэнд сонин байгаа нь мэдээж.
Х.ОДОН