Европын орнуудад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гримсвотн галт уул дэлбэрснээс болж ажлынхаа хуваарийг өөрчилжээ. Тэрбээр Ирландын нийслэл Дублинд хийсэн айлчлалынхаа хугацааг багасгасан байна. Өчигдөр Ирландаас Лондон руу нисэх ёстой байсан боловч тэрбээр Гримсвотноос гарч буй утаа Их Британид хүрнэ гэж цаг уурчдын анхааруулснаас болж товлосон хугацаанаас өмнө Лондонд ирсэн байна.
Галт уулаас гарсан утаа Европын нислэгийн компаниудын ажилд хүндрэл учруулах нь гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Одоогийн байдлаар Исландын “Рейкьявик” нисэх буудал түр хугацаагаар хаагдсан бөгөөд “British Airways” компани Их Британи Шотландын хоорондох нислэгүүдээ цуцалжээ.