Математикийн шинжлэх ухаанд амжилт гаргасан хүмүүст олгодог олон улсын Абелийн шагнал гардуулах ёслол Норвегийн нийслэл Ослод болов. 2002 онд тус улсын Засгийн газар энэ шагналыг үндэслэсэн юм. АНУ-ын математикч, профессор Жон Уиллард Милнор нь алгебрь, геометрийн салбарт шинэ нээлт хийснээрээ энэ шагналыг хүртсэн байна.
Жон Милнор Принстоны их сургуулийг дүүргэж, энэ салбарт олон жил зүтгэсэн аж. Ослогийн “Gamle Logen” концертийн танхимд болсон энэ ёслолд V Херальд ван хүрэлцэн ирсэн бөгөөд Жон Милнорт зургаан сая норвеги крон буюу 750 мянган еврогийн чек, цомын хамт гардуулав.