Мексикийн Синалоа мужийн Навалото хотын захирагч Эвелио Плата охид, бүсгүйчүүдэд богино банзал өмсөхийг хориглох санал дэвшүүлжээ. Хэтэрхий задгай хувцаслалт насанд хүрээгүй охидын эрт бэлгийн харьцаанд орох, хүсээгүй жирэмслэлтийг дэвэргэж байна гэж тэрбээр үзэж байгаа аж.
“Эрх чөлөөт байдлыг садар самуунтай хутгаж ойлгож болохгүй. Өвдөгнөөс доогуур урттай банзал өмслөө гээд хохирох юм байхгүй” гэж мэдэгджээ. Тэрбээр мужийн амбан захирагчид энэ саналыг дэвшүүлсэн бөгөөд орон даяар энэ журмыг мөрдөх нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ.