АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израиль, Палестиний хилийг 1967 онд тогтоосныг хадгалах ёстой гэж мэдэгдсэн билээ. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху үүнийг эсэргүүцэж мэдэгдэл хийсэн байна.
“1967 оныхоор хил тогтоохыг Израиль улс хүлээн зөвшөөрөхгүй. Хилийн энэ зурвасыг одоо хамгаалахад бэрхшээлтэй” хэмээн тэрбээр онцолсныг АР дамжууллаа. Дашрамд хэлэхэд, Барак Обамагийн эл саналыг НҮБ, Европын холбоо, ОХУ дэмжиж байгаа юм.
Одоогийн байдлаар Израилийн 300 мянган иргэн 1967 онд тогтоосон хилийн гадна буюу Палестиний газар нутагт амьдарч байгаа.
Ийм учраас Израиль улс Иордан голын өмнөд эрэгт еврейн суурин барьж байгаа нь хууль бус гэсэн үг аж. Үүний зэрэгцээ Беньямин Нетаньяху өөрийн иргэдээ татахгүй хэмээн мэдэгдэж байна.
Х.Одон