БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ир БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр улс орныхоо эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө авахыг хүсэж байгаа бөгөөд Хятадын туршлагаас суралцах аж. “Франс-Пресс” агентлагийн мэдээлж буйгаар тэрбээр БНХАУ-ын дарга асан Зян Зэминьтэй уулзаж, Шанхай, Бээжинд саатах гэнэ.