Исландын өмнөд хэсэгт орших Гримсвотн галт уул сэрж, утаагаар тургиж эхэлсэн тухай “Ройтерс” мэдээлжээ. Галт уулаас гарсан утаа 11-15 км өндөрт хүрсэн аж. Галт уулын эргэн тойрны 200 км газарт онгоц нисэхгүй байгаа аж.
Гримсвотн дэлбэрсэн ч ноцтой хохирол учруулахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин уулын мөс хайлж орчин тойронд нь үер болж магадгүй гэнэ. Сүүлийн 100 жилд Гримсвотн 20 гаруй удаа дэлбэрсэн.