АНУ-ын бизнесмен Герман Кэйн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ. Бүгд найрамдах намын консерватив бүлгийн гишүүдийн байгуулсан Цайны намд (Tea Party) элссэн тэрбээр “Godfather’s Pizza” сүлжээний эзэн юм. Герман Кэйн долоон жилийн өмнө Сенатад нэр дэвшиж байсан аж.
Одоогийн байдлаар Бүгд найрамдах намаас Массачусетс мужийн амбан захирагч асан Митта Ромни, Техасаас сонгогдсон Конгрессын гишүүн Рон Пол нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Харин Ардчилсан намаас Ерөнхийлөгч Барак Обама нэрээ дэвшүүлж, сонгуулийн кампанит ажлаа эхлээд байна.