АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ойрхи Дорнодод болж буй үйл явдлын талаар мэдэгдэл хийлээ. CNN агентлагийн мэдээлснээр тэрбээр 1967 онд тогтоосон хилийг давахгүй байхыг Израильд санал болгожээ.
Ингэснээр тэрбээр Палестиний газар нутагт еврейн суурин барьж байгааг эсэрг үүцсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов. “Израиль Палестиний хилийн маргааныг шийдэх арга зам бол хэлэлцээр хийх. 1967 онд тогтоосон хилийг зөрчиж байгаа нь мөргөлдөөн, маргааны эх үндэс юм” гэж тэрбээр онцолжээ.
Израилийн Ерөн хий сайд Беньямин Нетаньяху энэ саналыг эсэргүүцээд зогсохгүй Иордан голын баруун эрэгт иргэдээ үргэлжлүүлэн суурьшуулна гэсэн байна.
“Палестинчуудын эрх ашгаас болж дэлхий дээр ганцхан буй еврейн улс хохирох ёсгүй” гэж тэрбээр онцолсон аж.