Японы “Фүкүшима-1” АЦС-ын оператор ТЕРСО компанийн ерөнхийл өгч Масатаки Шимизү огцорсон тухай “Франс-Пресс” мэдээлжээ. Тус байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр топ менежер Кацүтоси Тикудатэ томилогдож магадгүй хэмээн Японы хэвлэлүү- дэд бичсэн байна.
Энэ оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, түүнээс үүдсэн цунамийн улмаас “Фүкүшима-1” АЦС-д осол гарсан билээ. Ослын үр дагаврыг одоо хүртэл арилгаж чадаагүй байна. Үүний улмаас ТЕРСО компанийн ерөнхийлөгч Масатаки Шимизү шүүмжлэлд өртөөд байсан юм.
Өдгөө 66 настай Масатаки Шимизү гамшиг болохын өмнөхөн мэс засалд орсон бөгөөд ослын дараа ч түүний бие сайнгүй байгаа талаар мэдээлж байсан.
Энэ сарын эхээр тэрбээр АЦС-ыг засахаас нааш цалин авахгүй гэж мэдэгдсэн юм. 44.6 сая хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг тус компани одоогийн байдлаар 12 тэрбум ам.долларын алдагдалд ороод байна.
Х.Одончимэг