Одоогоос таван жилийн өмнө “Scoop” кинондоо тоглосон найруулагч Вүди Аллен дахин дэлгэцэд гарах нь. “Алек Болдуин, Жесси Айзенберг, Пенелопе Круз нарын тоглох энэ кинонд би ч гэсэн өөрийнхөө үүргийг гүйцэтгэнэ. Нэг дүр бүтээх юм” гэж тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
“The Wrong Picture” хэмээх энэ кинонд Вүди Алленаас гадна “Оскар”-ын шагналт найруулагч, жүжигчин Роберто Бениньи тоглох гэнэ. Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконитой холбогдож дуулиан тарьсан Руби буюу Карима эль-Маруг ч энэ кинонд тоглуулах аж.