Дэлхий даяар жилд 2.8 тэрбум тонн шоколад үйлдвэрлэдэг бөгөөд “Hershey”, “Mars” компани уг зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг байна. “Nestle”, “Kraft foods”, “Lindt” компаниуд үлдсэн хэс гийг үйлдвэрлэдэг аж.
Хамгийн гүйлгээтэй шоколадны тоонд “Марс”, “Сникерс”, “M&M”, “Твикс” багтдаг. “Маrs” компани АНУ-ын болон Европын шоколадны зах зээлд ноёлдог бөгөөд жилд 21 тэрбум ам.долларын ашиг олдог байна. Дэлхийн шоколад үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн тооцоолсноор жилд 50 тэрбум ам.доллараар үнэлэгдэх шоколад үйлд вэрлэдгийн дийлэнх нь цэвэр хар шоколад аж.
Хамгийн их шо колад иддэг хүмүүс Европ тивийнх бөгөөд жилд үйлдвэрлэсэн нийт шо коладны 45 хувийг “цааш харуулдаг” аж.
Шоколадны гол түүхий эд болох какаоны дийлэнхийг Кот-д’Ивуар улс дангаар хангадаг байна. Сонир хуулахад, шоколад анх Мезо Америкт МЭӨ 1100 оны үед үүсчээ.
Т.Жигүүр