Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Доминик СтроссКан “Райкерс-Айленд” шоронд хоригдож буй. Түүнийг амиа хорлож магадгүй хэмээн үзсэн шоронгийн удирдлага нэмэлт хамгаалалт гаргасан тухай АР мэдээлжээ. Сэтгэл зүйч эмч түүнтэй уулзсаныхаа дараа “Доминик Стросс-Кан сэтгэл санааны гүн хямралд орсон байсан.
Тэр амиа хорлож ч магадгүй” хэмээн мэдэгдсэн аж. Доминик Стросс-Каны хоригдож байгаа өрөөний үүдэнд 24 цагаар харгалзагч зогсож байгаа аж. Зочид буудлын үйлчлэгчийг хүчиндсэн хэмээн буруутгагдаж буй Доминик Стросс-Каны хэргийг энэ сарын 20-нд хэлэлцэнэ.