Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эхнэр Сюзаннаг барьцаагаар суллахыг Каирын шүүх зөвшөөрсөн тухай “Аль-Жазира” телевиз мэдээллээ. Авлига авсан хэрэгт буруутгагдаж буй Сюзаннагийн бие сайнгүй байгаа тул түүнийг эмнэлгээс гарахаар нь шоронд суулгана гэж тус улсын эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан. Өөрийн харш, 3.3 тэрбум ам.доллараа улсын өмчид шилжүүлсэн Сюзанна египетчүүдээс уучлалт хүссэн захидал бичнэ хэмээн мэдэгдсэн аж.