Айман аль-Завахири гэгч удаан хугацаанд нэр муут “Аль-Каида”-гийн гол үзэл сурталч нь байв. Осама бин Ладены бий болгосон сулавтар байгууллага чухамхүү түүний номлолыг баримталснаар тодорхой зорилготой хүчин болсон гэж үздэг. Тус байгууллагын хувьд үндэслэгч нь, хөрөнгө олох мэргэжилтэн нь, нэг удирдагч нь байсан, хоёрдугаар хүн нь гэгддэг Завахири одоо “Аль-Каида”-гийн дотор хамгийн нөлөө бүхий хүн болно гэдэгт эргэлзэх хэрэг байхгүй мэт. Египетийн дээд зиндааны айлын удам, мэс засалч мэргэжилтэй Завахириг хар бор ажлаас ангид цагаан гартан, бин Ладенд байсан бусдыг урамшуулан сэргээх, араасаа дагуулах авьяас чадваргүй нэгэн гэх хүн цөөнгүй байдаг. Тэрбээр уур цухалтай, можахедуудын дунд үзэл суртлын зөрчил өдөөх дур тай хүн юм гэдэг.
Айман аль-Завахири 1951 онд Египетэд эмч мэргэжилтэй профес сорын гэрт төрж, 1974 онд Каи рын их сургуулийн анагаах ухаа ны салбарыг төгсчээ. Сурлага сайтай оюутан байсан аж. 1970-аад оны эцсээс “Исламын жихад” хэмээх хэт даврагч бүлэглэлийн удирдагчдын нэг болжээ. Ерөнхийлөгч Анвар Садатын амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн 1981 онд баривчлагдаж, галт зэвсэг хадгалж байсан гэж буруутгагдав. Гурван жил шоронд сууж гарч ирээд Афганистаныг зорьсон аж. Египетэд түүнд алах ял эчнээгээр оноосон бөгөөд баривчлах зөвшөөрлийг Интерпол 2001 оны есдүгээр сарын 25-нд олгосон байна. Гучаад жилийн өмнө түүний байгуулсан “Исламын жихад” байгууллагын гишүүд нь Завахирид удирдагчийн чанар дутмагийг хүлээн зөвшөөрдөг байна. Ямар ч байгууллагад харьяалагдлаа гэ сэн удирдагч нь байж чадахгүй гэж өөрт нь шулуухан хэлдэг байсан аж.
Яравгар, аливаад няхуур ханддаг Завахири үхэхээс бусдыг үзсэн гэлтэй. Бөмбөгдөлтөд өртөж, амийг нь хороох оролдлоготой тулгарч, баривчлагдаж, байгууллагынх нь дотор зөрчил тэмцэл гарч байсан ч Америк хийгээд түүний холбоотнуудын эсрэг тэмцлээсээ ухарсангүй. 1980-аад оны сүүлчээр Пакистанд очиж бин Ладентай уулзсан гэдэг. Завахирийн эхнэр, зургаан хүүхэд нь “Аль-Каида”-гийн орогнож буй байрлал руу 2001 оны арванхоёрдугаар сард АНУын хийсэн дайралтын үеэр амь үрэгдсэн аж. Пакистаны тагнуулын байгуул лагын мэдээгээр бол бин Ладеныг алуулахаас өмнө “АльКаида” хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд үүнийг өдөөгчдийг Завахири удирдаж байжээ.
1998 онд хүн хүчээ бин Ладентай албан ёсоор нэгтгэснээс хойш “Аль-Каида”-гийн стратегийг Завахири чиглүүлж иржээ. Түү ний чиг лүүлснээр “АльКаида” 2000 онд Америкийн усан он гоцыг Йеменд дэлбэлж 17 усан цэргийг нь уст гаж, есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг зохион байгуулж, Иракт иргэний дайны галыг асаав. Сүүлийн жилүүдэд энэ хүн өөрийн хэлсэн үгийн бичлэгийг бин Ладенаас илүү түгээсэн гэлцдэг. “Аль-Каида” байгууллагын хувьд төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхэд нь Завахирид дутагдал нь саад болох нь юу л бол. Тэгэхдээ төвлөрсөн байдлаа алдаж, тарж бутрах янзтай болоод нэг бус жилийн нүүр үзэж буй алан хядах байгууллагын бүрэн бүтэн байдлыг хадгалах нь түүнд тун амаргүй байх нь мэдээж.
Бин Ладены өшөөг алан хядах шинэ үйлдлээр авна гэж “Аль-Каида” амласан ч түүний цаашдын үзэл суртал нь алдагдаж буй алдар хүндийг нь эргүүлж авчирч чадах болов уу даа. 1980-аад оны эхээр Афганистанд можахедуудын байгуулсан ялалт Зөвлөлтийн эзэнт улсыг дампууруулсан гэж бин Ладен хэлэх дуртай байв. АНУ хийгээд түүний холбоотнуудад өгөх цохилт нь ч бурхангүй, буруу номтон гэж үздэг ертөнцийг сүйрүүлнэ гэж тэрбээр нэг бус удаа тун хаглаж байсан. Түүний үзэж байснаар есдүгээр сарын 11-ний үйл явдал сая сая лалын шашинтны урмыг сэргээж, түүний тугийн дор залуусыг нэг дэхэд хүргэх байжээ.
Үнэндээ ч Ирак руу мянга мянган дайчид ирэх болсон. Лал ын шашны өл гий Саудын Арабын хажууханд “Аль-Каида” эрс үзэлт дайчдын шинэ цөмийг бий болгов. Иракт АНУ-ыг ялна гэдэгтээ бин Ладен эргэлзэхгүй байсан. Тэгээд эцэст нь дэлхийн лалын шашинтнууд Өрнөдийн бодлогыг таягдан хаяна гэж итгэж байв. Харамсалтай нь 2006- 2007 онд суннит, шийт нарын хооронд иргэний дайн дэгдээж, Иракт эн гийн номхон олон мянган хүний амийг хөнөөсөн “Аль-Каида”-гийн хэрцгий үйлдэл нэр хүндийг нь унагаж орхисон юм. Шашин нэгтнүүдээ устгахаас аргагүй бай далд хүргэсэн “АльКаида” Египет, Саудын Арабын олон сая иргэнийг өөртөө татах байтугай уур хилэнг нь бадраав. Жорж Вашингтоны их сургуулийн улс төр судлалын профессор Марк Линч “Бин Ладеныг үхэхээс өмнө “АльКаида” Араб дахины бодлогын захад хаягдсан юм” гэж бичсэн нь бий.
Лалын дайчид л Ойрхи Дорнодыг “эзэрхгүүдээс” хөн дийр үүлж чадна гэдэг нь бин Ладены үзэл суртлын гол тулгуур болж байв. Гэтэл сүүлийн үед лалын шашинт залуус улс орныхоо тулгамдсан асууд лыг Дундад зуу ны халифатыг сэргээлгүйгээр шийдвэрлэх арга зам ыг эрэл хийлэх болсон юм. Өр нө дийн дэмжлэг хүлээсэн даран гуй лагч дыг Египет, Тунист түл хэн унагаасан ард түмний бослого тэмцэл бин Ладены байр суурийг эрс няцаав. Саудын Арабын сэтгүүлч Хусейн Шобокши “Бин Ладены эрин дуусаж Буазизи (өөрийгөө шатааж байж Арабын ертөнцөд түгсэн Тунисийн хувьсгалыг эхл үүлсэн залуу)-гийн эрин эхэлж байна. Энэ хоёр эрин бие биенээсээ эрс ялгаатай. Нэг нь айдас түгшүүртэй өнгөрсөн үед, нөгөөх нь хол явах ирээдүйд хамаарна” гэж бичлээ.
Бин Ладеныг амиа алдахаас өмнө судалгааны Pew төвөөс явуул сан санал асуулгын дүнгээс үзвэл Араб дахинд ч, түүний хилийн гадна ч “Осама бин Ладены олон улсын бодлогод” лалын ша шинтнууд итгэх нь сүүлийн найман жилд эрс багасчээ. Палес тинд л гэхэд түүнийг дэмжигчдийн тоо 72 хувь байснаа 34 хувь болсон байна. Пакистанд энэ үзүүлэлт 46 байснаа 18 болжээ. Ойрхи Дорнодын судлаач Рей Такей “Хэрэв аливаа дэглэм унавал түүний эзэн нь ард түмэн л байхаас “Аль-Каида” байх нь өнгөрсөн” гэж үзэж байна. Нийгэм, олон түмэнд алан хядах үйлдлээр нөлөөлөх гэ сэн бин Ладены мөрөөдөл биелсэнг үй. Тэгэхдээ энэ нь бин Ладены үзэл санаа нэгтнүүдийн алан хядах ажиллагаа зогсоно гэсэн үг биш.
Дэлхий дахины алан хядах үйл ажиллагаанд бин Ладены үзүүлдэг шууд нөлөө нь аль эртнээс хязгаарлагдмал бай далтай байсан юм. “Аль-Каида”-гийн салаа мөчрүүд ч бие даасан байдалтай. Тухайлбал, Ирак, Йемен, Умард Аф рикт байдаг “АльКаида”- гийн фран шизууд лалын ша шинд хан дах бин Ладены үзлийг нь ху ваалцдаг ч үйл ажиллагаагаа түү нээс хамааралгүй, бие дааж явуулдаг байв. Өнгөрсөн сард Мароккогийн нэгэн зоогийн газар 16 хүний амийг хохироосон үйлдлийг бин Ладены шийдвэрээр хийгээгүй байжээ.
Дотуур хувцсандаа тэсрэх төхөөрөмж нуун нисэх онгоцонд нэвтрэх гэсэн оролдлогын хариуцлагыг Йемений “Арабын хойгийн “Аль-Каида” бай гууллага хүлээсэн. Энэ байгууллага Пакистанд төвлөрдөг “Аль-Каида”-гийн хуучин угсааг бодвол олон улсын хэмжээнд илүү далайцтай үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс гадна Завахири зөвхөн Өрнөдийг онилоод зогсохгүй өөртэй нь санал нэгдэхгүй байгаа лалын шашинтнуудыг ч “ариун дайчдын” бай болгоно гэж мэдэгдэж буй. Үүнийг нь шашин шүтлэгийн үүднээс буруу гэж лалынхан үзэж буй төдийгүй хө дөл гөөнийг шинэ задралд хүргэх мулгуу тактик хэмээн буруушааж байна.
Р.ЖАРГАЛАНТ