АНУ-ын Сан-Франциско хотын оршин суугч Керри Кэмпбелл найман настай охиндоо ботокс шахуулсан нь хүний эрхийг хамгаалах байгуул лагынхныг гайхашруулж байна. Үрчлээ арил гах зорилгоор 30-аас дээш насныхан ихэвч лэн нүүрэндээ ботокс шахуулдаг.
Гэтэл “Бяцхан мисс”-ийн тэмцээнд охиноо оролцуулахын тулд химийн хорт бодисыг хүүхдийнхээ нүүрэнд тариулсан аж. “Эхчүүд хүүхдүүддээ ботокс шахуулж л байдаг шүү дээ. Би ганцаараа ийм зүйл хийж байгаа биш” гэж Керри Кэмпбелл ярьсан байна. Харин түүний охин “Тариа хийх үед их өвдсөн. Гэхдээ би жаахан хүүхэд үрчлээтэй байвал муухай гэж боддог” хэмээн ABC телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Сан-Францискогийн нийгмийн хамгааллын департамент К.Кэмпбеллийн эцэг, эх байх эрхийг хасаж, охиныг нь тусгай хамгаалалтад авчээ. Хүүхэд бүү хэл том хүнд хортойгоор нөлөөлдөг гоо сайхны энэ үйлчилгээг хязгаарлах, аргагүй тохиолдолд эмч нарын зөвшөөрөлтэйгээр хийх нь зүйтэй гэж хүүхдийн эрхийг хамгаалагчид үзэж байна.