“Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч, зартай алан хядагч Осама бин Ладеныг устгаснаас хойш түүний үйл хэргийг хэн үргэлжлүүлэх талаар маргаан дэгдэж эхэлсэн билээ. Бин Ладены хамтран зүтгэгч асан Номан Бенотманы хэлснээр Египет гаралтай Сайф аль-Адел гэгч “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчийн үүргийг түр хугацаагаар гүйцэтгэхээр болжээ. Дэлхийд зартай алан хядагчдын тоонд багтдаг тэрбээр Египетийн жихадуудыг толгойлдог аж. Кени, Танзани зэрэг улс дахь АНУын Элчин сайдын яамны байранд бөмбөг дэлбэлсэн хэрэгт сэжиглэгдэж буй түүний хаана байгааг мэдээлсэн хүнд таван сая ам.долларын шагналыг Холбооны мөрдөх товчоо амласан билээ. “Аль-Каида” бүлэглэл энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа ч Сайф альАдел цэргүүдийг удирдах, халдлага зохион бай гуулах зэрэг ажлыг хариуцах гэнэ. Харин Айман аль-Завахири бүлэглэлийн тэргүүнээр сонгогдох магадлал өндөр байгаа тухай CNN мэдээлэв.