АНУ-ын Чикаго хотын нэгэн гудамжийг хөтлөгч Опра Уинфригийн нэрэмжит болгожээ. “Миссисипи мужийн Косциаско хэмээх жижиг хотод төрсөн өнгөт арьстан охин Чикагогийн гудамжийг өөрийнх нь нэрэмжит болгоно гэж төсөөлөөгүй шүү.
Энэ бол миний хувьд “Оскар”, “Грэмми”-гээс илүү шагнал” гэж Опра хэлсэн байна. Чикаго хотын захирагч Ричард Дейли түүнд баяр хүргэж, ажлын амжилт хүссэн тухай “Ройтерс” мэдээлэв.