АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн, тэрбумтан Доналд Трамп ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй хэмээн мэдэгдсэн байна. NBC телевизэд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Бүх зүйлийг эргэцүүлэн бодсоны эцэст ийм шийдвэр гаргасан” гэжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж буй бодлогыг шүүмжилдэг тэрбээр бизнесээ орхиж, өөр салбарт хүч үзэх бодолгүй байгаа гэнэ.