Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан шүүх эмнэлгийнхний үзлэгт орохыг зөвш өөрчээ. Зочид буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчиндэх гэж оролдсон хэмээн буруутгагдаж буй түүнийг өнгөрсөн бямба гаригт баривчлан НьюЙоркийн Гарлем дүүргийн шоронд хорьсон билээ.
Доминик Стросс-Каны өмгөөлөгч Уильям Тэйлор “Миний үйлчлүүлэгч эмч нарын үзлэгт орохыг зөвшөөрсөн.
Шүүхийн шинжээч эмч нар түүний буруугүйг нотолж чадна гэдэгт найдаж байна” гэжээ. Францын Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөртэй улстөрч гэгддэг тэрбээр буруутай нь тогтоогдвол 20 жилийн ял авч магадгүй байна.