“Space Shuttle” хөтөлбөрийн хүрээнд сүүлчийн нислэгээ хийж буй “Индовер” хөлөг АНУ-ын Флорида муж дахь сансрын буудлаас хөөрлөө.
Техникийн бүрэн бус байдал, цаг агаар таагүй зэргээс болж хэд хэдэн удаа хойшилсон энэ нислэгийг 400 орчим мянган хүн телевиз, интернэтээр үзсэн байна.
Нисэгчдийг Марк Келли ахалж байгаа бөгөөд Грегори Жонсон, Эндрю Фьюстел, Майкл Финк, Грегори Шамитофф, Роберто Виттори нар багийн бүрэлдэхүүнд оржээ. “Индовер” хөлөг сансрын туяа, антиматерийг судлах багаж төхөөрөмжүүдийг олон улсын сансрын станцад хүргэх юм.
Өнгөрсөн гуравдугаар сард аянганд цохиулж эвдэрсэн уг хөлгийг хоёр сарын турш зассан билээ. “Индовер”-ийн халааг “Orion” хөлөг авах аж.