Мексиктэй хиллэдэг Гватемалын хойд хэсэгт 27 хүний толгойг тасдан хөнөөснийг хууль сахиулагчид олсон тухай АР мэдээлжээ.
Цагдаа нарын үзэж буйгаар эдгээр хүн хар тамхины мафийнхны золиос болсон байж магадгүй гэнэ. Латин Америкийн орнуудаас АНУ руу мансууруулах бодис зөөдөг наймаачид энэ нутгаар дайран өнгөрдөг тул энгийн иргэд тэдний гарт амь үрэгдэх нь цөөнгүй аж.
Амь үрэгдэгсдийн 25 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байжээ.