Ливийн удирдагч М.Каддафи сөрөг хүчнийхэнд хандан мэдэгдэл хийснийг АР дамжуулав. Тэрбээр “НАТО-гийн дайралт надад аюуд учруулж чадахгүй. Би тэдний суманд оногдохооргүй газар байгаа” гэсэн байна. Үүний зэрэгцээ НАТО-гийн цэргийн хүчнийхэн М.Каддафиг устгах зорилго байхгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
Өнгөрсөн бямба гаригийн шөнө олон улсын цэргийн хүчнийхэн Триполи хотыг бөмбөгджээ. Дашрамд хэлэхэд, Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский Бенгази хотод айлчилжээ. Тэрбээр сөрөг хүчнийхэнтэй уулзсан бөгөөд “Миний айлчлал Шилжилтийн үндэсний зөвлөлийг хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл биш” хэмээн онцолсон байна.