ОХУ-ын Засгийн газрын дэд тэргүүн Сергей Иванов Курилийн арлуудад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр “Курилийн арлуудын эдийн засаг, нийгмийн хөгжил-2007- 2015” хөтөлбөрийн хүрээнд ийнхүү айлчилж байгаа юм.
С.Иванов Итуруп арал дээр барьж буй нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцаж, оршин суугчидтай уулзсан тухай “Интерфакс” дамжуулав. “Байгалийн сайхан цогцолсон энэ нутагт дэд бүтэц хөгжөөгүй нь үнэхээр харамсалтай. Энд зам, тээвэр, харилцаа, холбоо хөгжүүлэхэд бид цаашид анхаарч ажиллана” гэж тэрбээр хэлсэн байна.