Гаитийн шинэ Ерөнхийлөгч Мишель Мартеллийн тангараг өргөх ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. BBC агентлагийн мэдээлснээр уг ёслолд тус улсын Төрийн тэргүүн асан Рене Преваль, АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон тэргүүтэй төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцжээ.
Өнгөрсөн жил Гаитид болсон газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон мянга мянган хүн одоог хүртэл майханд амьдарч буй. Тэр хүмүүст болон булчин задрах тахалд нэрвэгдсэн иргэдэд орон байр олгох, тусламж үзүүлэх, түүнчлэн дэд бүтцийг сэргээн босгохын тулд ажиллана гэдгээ Мишель Мартелли амлажээ.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд болсон юм.
Х.ОДОН