Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг дахин 15 хоног баривчлах тухай шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргажээ.
Өнгөрсөн сарын 13-нд экс Ерөнхийлөгчийг мөн хугацаагаар саатуулсан билээ. Авлига авсан, улсын хөрөнгөнөөс завшсан хэрэгт буруутгагдаж буй Хосни Мубарак Шарм-эль-Шейхийн нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Саяхан болсон мөрдөн байцаалтын үеэр тэрбээр ухаан алдаж унасан тул түүнийг шоронд биш эмнэлэгт нь харгалзаж байгаа аж. Тэрбээр одоо прокурорынхны зөвшөөрөлгүйгээр эмнэлгээс гарах эрхгүй болжээ.