Испанийн өмнөд хэсгийн Лорка хотын ойролцоо газар 5.3 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай АР мэдээллээ. Гамшгийн үеэр 10 хүн нас барж, барилга байшингууд нурсан байна. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нэг км-ийн гүнд байсан аж.
Хотын захирагч Франсиско Ходар “Юу ны түрүүнд эмнэлгээс өвч төнүүдийг гарган аюул гүй газарт аваачиж байна. Газар дахин хөдөлж магадгүй. Одоогийн байдлаар аврагчид байшин барилгын нуранги дороос хүмүүсийг гаргаж байгаа” хэмээн орон нутгийн радиогоор мэдээлжээ. Тус улсын өмнөд мужууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ч дөрвөөс дээш магнитудын хүчтэй чичирхийлэх нь ховор байдаг аж.
BBC агентлагийн сурвалжлагч Сара Рейнсфордын мэдээлс нээр энэ газар хөдл өлт сүүлийн 50 жилд тохиолдоогүй гамшиг аж. Түүнчлэн Мурсиа хотод чичиргээ мэдрэгдсээр байгаа гэнэ.