“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид Австралийн хүний эрхийн төлөө тэмцэгчид “Энх тайвны шагнал” олгосон тухай АР мэдээллээ. “Хүний эрхийн төлөө зориг гарган тэмцсэн” хүмүүст Сиднейн сангаас олгодог энэ хүндтэй шагналыг гардуулах ёслол Лондонд болжээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа цахим хуудсанд юу нийтлэхийг эрх баригчид хянана гэдэг утгагүй зүйл. Бид энгийн хүмүүсээс нууцалж буй баримтуудыг үргэлжлүүлэн дэлгэнэ” гэж тэрбээр хэлсэн аж.