Италийн газарзүйч, геологич Рафаэль Бенданди энэ сарын 13-15-нд Ромд газар хүчтэй хөдөлнө гэсэн таамаглал дэвшүүлж байсан нь тус хотын оршин суугчдыг түгшээж байна. Газар хөдлөлт, байгалийн гамшгийн талаар өөрийн гэсэн онол боловсруулсан тэрбээр 1976 онд Фриули мужид болсон газар хөдлөлтийг урьдчилан хэлсэн юм.
ANSA агентлагийн мэдээлж буйгаар Ромд худалдааны төв, дэлгүүр, үйлчилгээний газрууд түр хугацаагаар хаах тухайгаа мэдэгджээ. Түүнчлэн оршин суугчдын дийлэнх нь энэ өдрүүдэд хотоос гарч зуслан, эсвэл өөр газар руу явахаар төлөвлөсөн байна.
Хотын захиргаа иргэдэд тайван байхыг уриалсан бөгөөд гамшиг тохиолдвол зохих арга хэмжээг авна гэж мэдэгдсэн аж. Одоогоос 22 жилийн өмнө нас барсан Рафаэль Бенданди эзэмшсэн боловсролгүй атлаа бие дааж судалгаа хийдэг нэгэн байжээ. Түүнийг эрдэмтэн гэхээс илүү зөнч хэмээн хүлээн авдаг хүмүүс ч бий.
Рафаэль Бендандийн үлдээсэн гэрээслэлд сүүлийн хорин жилд Италид болсон газар хөдлөлтүүдийн талаар бичсэн байдаг гэнэ.
Х.ОДОН