“Аль-Каида” бүлэглэлийн тэргүүн Осама бин Ладеныг устгасан хүнд 50 сая доллар өгнө хэмээн Америкийн эрх баригчид амласан билээ. Энэ мөнгийг есдүгээр сарын 11-ний халдлагад өртөж, амиа алдсан хүмүүсийн ар гэрт өгөх саналыг Конгрессын хоёр гишүүн дэвшүүлжээ.
Ардчилсан намын гишүүн Энтони Вейнеру, Жеррольд Нэдлер нар “Амласан мөнгийг ямар нэгэн сайн үйлсэд зарцуулах хэрэгтэй. Халдлагад өртсөн хүмүүсийн ар гэр болон ослын газарт ажилласан гал түймэртэй тэмцэх албаныхан, эмч нарт энэ мөнгийг өгөх нь зүйтэй” гэж үзэж байна.