Зүүн өмнөд Азийн орнуудын ассоциаци визний нэгдсэн бүстэй болох тухай шийдвэр гаргажээ. Индонезийн Жакартад болж буй АСЕАН-ы орнуудын XVIII дээд хэмжээний уулзалтын үеэр ийм шийдвэр гаргасан байна
. “Европын холбооны улсууд визний нэгдсэн системийг бий болгосон нь бүс нутгийн хөгжилд эергээр нөлөөлж байгааг бид харж байна. Зүүн өмнөд Азийн орнууд ч нэгдэж өөрийн гэсэн “шенген”- тэй болох цаг иржээ” хэмээн Индонезийн Гадаад хэргийн сайд Марти Наталегава хэлсэн аж.
АСЕАН-ы бүрэлдэхүүнд ордог 10 оронд 2015 он гэхэд нэгдсэн системээр зорчих эрх олгож эхлэх гэнэ.