Афганистаны Кандагар мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд 10 гаруй дэлбэрэлт болжээ. АР агентлагийн мэдээлж буйгаар 30 гаруй хүн дэлбэрэлтийн үеэр нас барсан аж. Түүнчлэн тус мужийн захирагчийн өргөө рүү зэвсэгт этгээдүүд дайрч, гар бөмбөг дэлбэлжээ.
Мөн ням гаригт Афганистаны Тагнуулын газрын байр руу дайрч, цагдаа гийн хэсгүүдэд амиа золиослогчид бөмбөг дэлбэлсэн байна. “Талибан” бүлэглэлийнхэн энэ бүх халдлагыг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Ингэхдээ тэд энгийн иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан гэнэ.