Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд Ливийн босогчдод Итали, Бельги тэргүүтэй улс зэвсэг нийлүүлж байна хэмээн мэдэгдсэн билээ. Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийн тө лөөлөгч Абдель-Фаттах “Бид аль ч улсаас зэвсэг аваагүй” хэмээснийг “Аль-Жазира” телевиз дамжуулав.
Италийн Гадаад хэргийн яам энэ талаар мэдэгдэл хийж “Босогчдод аюулгүй байдлыг нь хангах зорилгоор зэвсэг нийлүүлэх талаар ярилцсан. Гэхдээ одоогоор нэг ч буу зэвсэг Шилжилтийн үндэсний зөвлөлд өгөөгүй” гэжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Мисурата хотод орших газрын тос хадгалах дөрвөн агуулахыг М.Каддафийн цэргүүд бөмбөгдсөн байна.
Ингэснээр хотынхон цахилгаан болон шатахууны хомсдолд орж байгаа аж. “Энэ агуулахад бидний бүтэн нэг сар хэрэглэх шатахууны нөөц байсан” гэж босогчид мэдэгдэв.
Х.ОДОНЧИМЭГ