Еврогоор арилжаа хийдэг орнуудын тоо нэгээр хасагдаж, Грек улс энэ валютыг үндэсний мөнгөн тэмдэгтээр нэрлэхээс татгалзах тухай шуугиан дэгдмэгц ам.доллартай харьцах Европын валютын ханш огцом буурав. Европын холбооны Сангийн сайд нар өнгөрсөн баасан гаригт уулзаж, Грек улс еврогоос татгалзах талаарх уулзалт зохион байгуулж байна хэмээн ХБНГУ-ын “Der Spiegel” сэтгүүл мэдээлсэн бөгөөд Грек, ХБНГУ энэ мэдээллийг эрс няцаасан байна.
Гэхдээ ХБНГУ, Франц, Итали, Испани, Грекийн Сангийн сайд нар Люксембургт уулзалт зохион байгуулсан нь батлагдсан ч тэд үүнийг “Португаль, Ирланд, Грекийн санхүүгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн” хэмээн тайлбарласныг “The Wall Street Journal”-д тэмдэглэжээ.
Грек улс еврогоор арилжаа хийдэг орнуудын тооноос хасагдах нь хэмээсэн “Der Spiegel”-ийн мэдээллийг Грек “Энэ нт ор үндэсгүй мэдээлэл биш.
Гэхдээ ийм шийдвэр гаргахыг Грекийн Засгийн газар, Европын холбооны бусад гишүүн орон эсэргүүцнэ” хэмээн тайлбарласан байна.
Ийнхүү хариу тайлбар хийсэн боловч өчигдөр нэг евро 1.4316 ам.долартай тэнцэж байсан нь өмнөх өдрөөс 3.6 хувиар эрс буурсан үзүүлэлт юм.
Б.Цэцэгсүрэн