Японд өнгөрсөн гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа хибрид буюу хос хөдөлгүүрт автомашины зах зээл уналтад орсон гэхэд болно. Энэхүү гамшгийн улмаас хос хөдөлгүүрт автомашины борлуулалтыг өмнөх сартай харьцуулахад дөрөвдүгээр сард 30 хувиар буурчээ.
Хэдийгээр гамшиг болсон ч “Тoyota”-гийнхан үйлдвэрлэлээ аль болох зогсоохгүйг хичээсэн аж. Гэсэн ч “Prius hybrid” автомашины үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр саатахын хажуугаар хийн түлшний үнэ нэмэгдсэн нь тус компанийг 5-10 өдрийн нийлүүлэлтээ алдахад хүргэжээ. Зөвхөн хибрид хөдөлгүүртэй бус “Toyota”-гийн “Lexus Highlander” машины борлуулалт 50, “Lexus CT 200h”-ийнх 60 хувиар буурсан байна.
Ийнхүү Японд болсон 9.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хибрид хөдөлгүүрт машины борлуулалт 27.3, нийт автомашины борлуулалт долоон хувиар буурчээ.
Р.ОЮУН