Францын “Glamour” сэтгүүл хамгийн дэгжин хувцасладаг оддын жагсаалтыг гаргажээ. “Contactmusic” цахим хуудсанд мэдээлснээр 21 настай Эмма Уотсон энэ жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. “Burberry” брэндийн сурталчилгаанд тоглож байсан тэрбээр загварын ертөнцөд өөрийгөө сорьж байгаа.
Эммагийн араас дуучин Шерил Коул, жүжигчин Кристен Стюарт, хөтлөгч Алекса Чанг нар удаалав. Мөн сэтгүүлээс шалгаруулсан хамгийн муухай хувцасладаг оддын жагсаалтыг загвар өмсөгч Кэти Прайс тэргүүлж, дуучин Лэди Гага удаалсан байна.