АНУ-ын Тагнуулын төв газрынхан Осама бин Ладены халааг хэн авах талаар таамаглал дэвшүүлж байна. Пакис танд явуулсан цэргийн ажиллагааны үеэр Осама амиа алдсаны дараа энэ асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд оров. Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын үзэж буйгаар Египет гаралтай Айман аз-Завахири гэгч хүн алан хядагч бүлэглэлийн тэргүүн болж магадгүй гэнэ.
“Аль-Каида”-гийн толгойлогчийн “баруун гар” гэгддэг түүнийг америкчууд “Дараагийн ¹ 1 террорист” хэмээн нэрлэлээ. “Аз-Завахири зартай алан хяагчдын жагсаалтад хамгийн дээгүүрт бичигддэг. “Аль-Каида”-гийнхан толгойлогчоо сонгохын тулд нэлээд маргана. Гэхдээ Аз-Завахири ч бай, эсвэл өөр хэн нэгэн ч бай, Осамагийн халааг авсан хүн бидний хараанд өртөх л болно” гэж Тагнуулын төв газрын тэргүүн мэдэгджээ. Айман аз-Завахири эмч мэргэжилтэй бөгөөд “Egyptian Islamic Jihad” байгууллагыг үндэслэсэн юм.
АНУ-ын Засгийн газар түүнийг Танзанийн Дар-эсСалам, Кенийн Найробид халдлага зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Америкийн эрх баригчид Айман аз-Завахирийг барьсан болон хаана байгааг мэдээлсэн хүнд 25 сая ам.долларын шагнал амлаж байна.
Х.ГЭРЭЛ